Москва АНУ –аас Европ дахь ПДХС нь  Оросын эсрэг чиглэгдэхгүй гэсэн хууль ёсны баталгааг ойрын хугацаанд авна гэж  найдаж байна. Энэ тухай Орос улсын ГХЯ-ны төлөөлөгч  Румын улсын нутаг дэвсгэрт ПДХС-ийн амдах сөнөөгч пуужин байрлуулахаар төлөвлөж байгаа Вашингтоны төлөвлөгөөг ийн тайлбарлаж мэдэгдэл хийв.Мягмар гаригт Румыний ерөнхийлөгч Траян  Бэсескугийн мэдэгдсэнээр Бухарест нь 2015 онд өөрийн нутаг дэсвгэр дээр 24 хөөргөх төхөөрөмжтэй гурван суман байрлуулах ажээ. Орос улс нь иймэрхүү ажиллагаа нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэж байна. Орос -НАТО-ийн Зөвлөлийн гишүүд урьдчилан тохиролцосны дагуу,  бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдалд нөлөөлөх үүднээс европын ПДХС ийн бүтэц болон  ПДХС-ийн  үзэл санааг хэлэлцэн тохиролцох ажлаа эхлүүлэх нь зүйтэй гэж  Москва үзэж байна.