Орос улсын засгийн газар ард түмэндээ ойр дөт байх болно. 6-р сарын 1-нээс нийгэмд илүү их анхаарал татаж байгаа хуулийн санаачилгууд нь Интернетэд тавигдаж, нийтээр хэлэлцэгдсэний дараа  парламент хэлэлцэх болно. Оросын нийгэмд хуулийн төслүүдийг нийтээрээ хэлэлцэн, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гардаг. Үүний нэг тод жишээ нь  “Полицийн тухай” хуулийн хэлэлцүүлэг харуулсан юм. Энэхүү төслийн талаар саналаа  20 гаруй мянган Интернет ашиглагчид ирүүлсэн юм.  Дараагийн алхам  “Боловсролын тухай хууль”болов.  Түүний хэлэлцүүлэг сүлжээнд маш их эрчимтэй өрнөсөн төдийгүй бүр дараагийн үе шат шаардлагатай болсон.  Харин одоо түүнийг ард түмний хамт засварласны дараа буюу гурав дахь хувилбарыг хэлэлцэх гэж байна. Ингэж хууль тогтоомжийг хэлэлцүүлсэнээр эхний шатанд үнэлэх боломж гарч байна гэж Улс төрийн байдлын төвийн шинжээч Дмитрий Абзалов ярьж байна. «Зарим тохиолдолд хуулийн төслийн чухал нэмэлт өөрчлөлтүүд нь цаашид засвар хийхээс зайлсхийх боломжийг олгож байгаа төдийгүй түүний хэрэгжилтийг үр ашигтай болгон, хуулийг нэгэнт гарын үсэг зураад батласны дараа шуурхай арга хэмжээ авч  хүчингүй болгох шаардлагагуй юм» гэлээ. Энэхүү шинэ нэвтрүүлсэн зүйлд олон нийтийн эерэг дуу хоолойг сонссон оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев нь 2-р  сард Олон нийтийн Холбооны улсын хуулийн төслүүдийг нээлттэй олон нийтээр хэлэлцүүлж байхаар Зарлиг гаргасан билээ. Харин 6-р сарын 1-нээс оросын иргэд ЗГ -ын гаргах хуулиудын төслийг хэлэлцэхэд гар бие оролцох болж байна. Ингэхдээ ард түмний санал бодол нь илүү боловсронгуй болох ёстой аж.  Үүний тулд цахим санал хураалт явуулж, маргаан-хэлэлцүүлэг нь тусгай сайтан дээр тавигдана. Энэхүү ажлыг “Нийгмийн сан” зохицуулахаар уригдаад байна. Түүний мэргэжилтнүүд нь санал бодлуудад дүн шинжилгээ хийх юм.  Ийм зарчимаар  ихэнх  нийгмийн сүлжээ бүтсэн байгаа гэж “ Мир Интернета”  төслийн удирдагч Павел Лебедь ярьж байна.  «Энд бол ямар нэгэн хянах тухай яриа үгүй  юм шүү, харин нилээд ухаалаг тайлбаруудыг тэр дундаас шилж тавихыг хэлж байна.  Тэдгээр нь нилээд эерэг бөгөөд бас сөрөг байж ч болно. Гэхдээ л тэрнийгээ тайлбарласан байх ёстой. Хэлэлцүүлгийн үеэр янз бүрийн санал хүсэлт ирдэг. Өөрөөр хэлбэл,  уг  баримт бичгийг хэрхэн үзэж байгаагаас аваад бусад хүмүүсийн өөрсдийнх   нь үзэл баримтлал хүртэл.  Ийм маягаар шүүлт явагдаж байгаа гэсэн үг. Энэ нь дотоод оролцогчдын рейтинг болон  хуулийн төсөлд ард түмний өгч байгаа үнэлгээ гэсэн үг» гэж Павел Лебедь хэллээ.  Хэрвээ хуулийн төслийг нээлттэй хэлэлцүүлж байвал энэ нь өөр хэрэг юм.  Заримдаа ЗГ нь ийм түгээмэл бус  арга хэмжээг авах  шаарадалагтай байдаг юм.  Тэгээд мэдээж хэрэг энэ нь ард түмний дэмжлэг авахгүй гэдэг нь урьдаас ойлгомжтой шүү дээ. Харин одооо бол хамгийн чухал санаачлагуудыг олон нийтийн өмнө хэлэлцүүлэхээр болж байна. Анхны хараацайгаар “ Нээлттэй засгийн газар” төслийн хүрээнд Эрүүл мэндийн хуулийг хэлэлцэнэ.  Энэ хууль нь ХМХ-ээр, Интернетээр идэвхитэй   хэлэлцэгдэж байна.  Харин 6-р сарын 1-нээс  оросын иргэд санал бодлоо илэрхийлэх боломжтой болох бөгөөд  тэрнийг төр засгийн эрх баригчид харгалзахгүй байхын аргагүй болох юм.