Энэтхэг улс америкийн тусгай албаныхан Пакистаны нутаг дээр алан хядагч бен Ладеныг устгасантай холбогдуулан Пакистантай хил залгаа газруудынхаа аюулгүй байдлыг чангатгалаа.Хилийн цэргийн төлөөлөгчийн мэдэгдснээр Пенжаб, Жамму, Кашмир мужуудад цэргүүд бэлэн байдалд байгаа аж. Энэ нь Пакистаны нутгаас тус улс руу алан хядагчдыг нэвтрэхээс сэрэмжилсэн арга хэмжээ бөгөөд Энэтхэгт онгоцны буудал, усан боомтын газруудад онцгой дэглэм тогтоогоод байна.