Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  “Терроризмтэй  тэмцэх” Холбооны улсын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолд гарын үсэг зурлаа гэж ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв. 4-р сард Төрийн Дум болон Холбооны Зөвлөлийн  дэмжлэг авсан энэхүү баримт бичиг нь Орос улсад терроризм аюул заналын түвшинг тогтоох үүднээс  хувь хүн, нийгэм болон улс орныг терроризмын заналхийллээс хамгаалан хангах юм. Үүнийг ерөнхийлөгч тогтоох ажээ.