Америкийн олон удаа ашиглагдах “Индевор” хөлөг 5-р сарын 8-ны өдөр хөөрөхөө больж , дахин хойшлогдов , энэ тухай АНУ-ын үндэсний  сансрын агентлагаас мэдээлэв. Үүний өмнө тус хөлөг нь  6 гишүүнтэй Олон улсын сансрын станц руу ирэх даваа гаригт хөөрөх гэж байгаа тухай төлөвлөж байжээ. “Спейс шаттл” нисэх тодорхой өдрийг ойрын хоёр өдөрт багтаж мэргэжилтнүүд тодорхойлох ажээ.   НАСА-ийн үзэж буйгаар шатлл хөлгийн сүүлний хэсэгт байгаа блокийн эвдэрсэн хэсгийг солих юм байна. “Индевор” хөлгийн  25 дахь нислэг нь  “Спейс шатлл” хөтөлбөрийн сүүлчийн нислэг юм байна.