Орос-америкийн   Европ дахь ПДХС-ийн тухай зөвлөгөөн өнөөдөр НАТО-гийн Брюссель дэхь төв байранд ажлаа  үргэлжлүүлж байна. ОХУ-ын БХЯ-ны орлогч сайд Анатолий Антонов,  АНУ-ын БХЯ-ны орлогч сайд  Жеймс Милертэй яриа хэлэлцээ хийж байна гэж Интерфакс мэдээлжээ. Тэд ПДХС-ийн тухай нилээд гол асуудлыг шийдэх зорилготой тавьсан байгаа юм. Эдгээр уулзалтуудын дүнд Орос, АНУ-ын ерөнхийлөгчдийн уулзалтын үеэр гарын үсэг зурах баримт бичгийн төслийг  бэлтгэх юм. Уулзалт  Францийн Довилд болох юм. Түүнчлэн энэхүү зөвлөгөөн дээр 6-р сарын 9- нд Брюссельд  Орос-НАТО -ийн БХЯ-ны сайд нарын түвшинд  болох уулзалтын материалыг бэлтгэж байгаа аж.