Аргентинд галт тэрэг саатсанд уурссан зорчигчид вагонуудыг шатаажээ. Энэ мөргөлдөөн  нийслэл Буэнос-Айресээс холгүй болжээ. Галт тэрэг байнга  сааттаг тул зорчигчид хилэгнэн галт тэрэгнээс машинч, мөнгө хураагчийг   шиджээ. Энэхүү балмад явдалд хэдэн арван зорчигч оролцжээ. Түүнчлэн хажуугийн өртөөний  билетийн кассыг дээрэмджээ.