Японы засгийн газар нь “Фукусима-1” АЦС дээр гарсан осолтой холбогдолтой  цацрагийн 5000 хэмжилтийг нуун дарагдуулснаа хүлээв. Мэдээллийг нууцлах болсон нь хүн амын дунд үймээн самуун гаргахаас болгоомжилсон юм гэж “Фукусима-1” АЦС-ын ослыг арилгах штабын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдэв.  “Ийм байр суурь нь алдаатай байсан байна” гэж тэрээр хэлжээ. “Фукусима-1” АЦС-ын  бүх мэдээлэл үүнээс хойш нээлттэй, ил тод байх болно  гэж түшмэл тэмдэглэв. Япон улсад  3-р сарын 11-нд гарсан хүчтэй газар хөдлөлт, цунамигаас  “Фукусима-1” АЦС дээр хэд хэдэн  осол гарсан юм. Ослын уршигаар цацраг идэвхит бодис гадагшилж, тус бүсийн 20 км эргэн тойронд хүмүүсийг нүүлгэн  шилжүүлсэн ажээ.