Террорист бүлгэмийн удирдагч Усама  бен Ладеныг устгах ажиллгаанд Пакистан улс нь шууд оролцоогүй аж. Гэхдээ энэхүү ажиллагааны амжилт нь АНУ болон Пакистаны удтал үргэлжилсэн хамтын ажиллагааны үр дүн гэж тайлбарлаж байна. Энэ тухай Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Зардари “Washington Post” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Хоёр улсын арван жилийн хамтын ажиллагаа, түншллэл  нь  бен Ладеныг устгахад хүргэсэн аж.  Тэр хүн төрөлхтөнд заналхийлж байсан юм гэж ерөнхийлөгч Зардари мэдэгдэв. “ Урьд нь бид Пакистанд “Аль-Каидагийн” төлөөлөгчийг илчилсэн нь эцсийн дүнд энэ өдөрт хүргэлээ” гэж пакистаны ерөнхийлөгч тэмдэглэв. “Аль-Каида”ийн  удирдагч Усама бен Ладеныг  өнгөрсөн ням гаригаас даваа гаригт шилжих шөнө америкийн тусгай албаны цэргийнхний явуулсан ажиллагааны дүнд устгажээ. АНУ- ын ерөнхийлөгч Барак Обамагийн мэдэгдснээр, тэрээр долоо хоногийн өмнө энэхүү ажиллагааны зөвшөөрлийг өгсөн бөгөөд пакистаны эрх баригчид уг ажиллагааны тухай мэдэж байжээ.