“Мөнх Сарьдаг-2011” Бүх оросын уулын спортын наадам Буриад улсад гараагаа авлаа. Орос улсын хэд хэдэн бүс нутгаас ирсэн 1500 орчим уулчид, жуулчид Зүүн Сибирийн хамгийн өндөр оргил болох Мөнх Сарьдаг ууланд нийтээрээ авирлаа. Түүний өндөр нь 3491 метр юм. Буриад улс сайн дураараа ОУ-д нэгдсэний 350 жилийн ойд энэ ажиллагааг зориулсан байна. Мөнх Сарьдаг уулын оргил дээр энэ зун тэмдэглэх энэхүү ойд зориулсан дурсгалын билиг тэмдэгийг байрлуулсан байна.