Америкийн тусгай албаныхан Усама бен Ладеныг устгасан явдлыг дэлхийн хамтын нийгэмлэг сайшааж байна. “Аль-Каида” бүх дэлхийн алан хядах байгууллагын сүлжээний толгойлогчийг пакистанд устгасан тухай АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өөрөө сэтгүүлчидэд мэдэгдлээ. Усама бен Ладеныг устгасан явдлыг Москва сайшааж байгаа ба даяарчлалыг хамарсан алан хядах ажиллагааны эсрэг хамтран тэмцэх ёстой гэдгийг онцлон тэмдэглэж байна гэж Кремлийн хэвлэлийн алба мэдэгдлээ.  “Нэг номерийн алан хядагчийг” устгасан явдал дэлхий дахиныг бага ч гэсэн аюулгүй болгож, тэдний үйлдсэн гэмт хэрэг шийтгэлгүй хоцрох ёсгүй гэдгийг харууллаа гэж ЕХ-ны ерөнхийлөгч Херман ван Ромпей, Еврокомиссийн тэргүүн Жозе Мануэл Баррозу нар онцлон тэмдэглэсэн байна. Алан хядах ажиллагаатай хийж байгаа тэмцэлд гаргасан АНУ-ын амжилтыг Герман, Итали, Их Британи, Франц, Афганистан, Энэтхэг, Пакистан болон бусад олон улсуудын төрийн тэргүүнүүд сайшаасан байна.