“Аль-Каида” бүх дэлхийн алан хядах байгууллагын сүлжээний толгойлогч Усама бен Ладенг устгалаа. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ тухай өөрөө сэтгүүлчидэд мэдэгдлээ. Америкийн коммандосууд 40 минутын дотор л пакистаны Абботабаде хотод “нэг номерийн алан хядагч”-ийг устгасан  байна. Тэгэхдээ түүнийг бүтэн арван жил эрж хайсан юм. АНУ-ын түүхэнд хамгийн их цус урсгасан алан хядах ажиллагаа болсон Нью-Йорк дахь  Дэлхийн худалааны төвийг 2001 оны 9-р сарын 11-нд дэлбэлэх ажиллагааг бен Ладен удирдсан билээ. Энэ гэмт хэргээс болж бараг 3000 хүн амь насаа алдсан юм. Хэд хэдэн дуулиантай алан хядах ажиллагаа явуулж маш олон хүний амь насыг тэрээр егүүтгэсэн билээ. Тэдний дунд зөвхөн христос шашинтнууд биш лалын шашинтнууд ч байсан юм. Бен Ладеныг АНУ-ын нэг номерийн дайсан гэж зарласан байлаа. Түүнээс хойш ангуучлал эхэлсэн бөгөөд дөнгөж өнгөрсөн жилийн 8-р сард л түүний байгаа газрыг тодруулсан юм. Энэ ажиллагааг 8 сар маш няхуур бэлдсэн байна. Түүнийг эхлэх тушаалыг Барак Обама өөрөө биечлэн өгсөн байна. АНУ-ын энэ амжилтыг ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийн хэвлэлийн алба сайшааж байгаагаа мэдэгдсэн ба “бүх алан хядагчдыг ийм хувь заяа хүлээж байгаа” гэдэгт итгэлтэй байна гэжээ. “ОУ, даяарчлалыг хамарсан алан хядах ажиллагааны аюултай тулгарсан эхний улсуудын нэг бөгөөд харамсалтай нь “Аль-Каида” гэгч хэн вэ гэдгийг биеэрээ мэдэрсэн билээ” гэж кремлийн хэвлэлийн алба мэдэгдлээ.Бен Ладеныг устгасан явдал, хүн төрлөхтний эсрэг аймшигтай аллага явуулж байсан алан хядагчид шийтгэлээс хэзээч мултарч чадахгүй гэдгийг харуулсан онцгой үйл явдал боллоо гэж оросын тусгай албаны төлөөлөгч хэллээ. Хэрвээ америкчууд 2001 оны үйл явдлыг хэзээч өршөөж чадахгүй бол ОУ, Буденновск, Первомайск, Беслан болон Москвад болсон алан хядах ажиллагаануудыг хэзээч мартахгүй.Алан хядагчдын толгойлогчдыг цэгэн цохилтоор устгах туршлага оросын тусгай албаныханд бас бий. Өөрийгөө өргөмжилсөн Чечений ерөнхийлөгч Жохар Дудаев түүний цуст уламжлагч Аслан Масхадов нарийг хэрхэн устгасныг санахад л хангалттай бизээ. Ийм учраас Даяарчлалыг хамарсан алан хядах ажиллагаатай тэмцэх олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлье гэсэн кремлийн хэвлэлийн албаны уриалга үнэхээр бодитой юм. Бен Ладеныг устгасан явдал дэлхийн хамтын нийгэмлэгийн амжилт гэж ОХУ-ын ТД-ын Аюулгүй байдлын хорооны гишүүн Михаил Старшинов «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө мэдэгдээд «Энэ бол үнэхээр дууриах ёстой жишээ юм. Учир нь алан хядах байгууллагад хэдийчинээ цөөхөн үзэл суртал номлогчид, зохион байгуулагчид байна, нийгэмд төдийчинээ бага аюул учир нь» гэж тэр хэллээ.Мэдээж хэрэг бен Ладены талынхан өөрийн толгойлогчийнхоо өшөөг авахыг оролдох болно гэж шинжээчид үзэж байна. АНУ-ын дипломат төлөөлөгчийн газруудыг хүчлэн хамгаалж байна. Америкчуудын эсрэг хүч хэрэглэж болзошгүй гэж АНУ-ын төрийн департамент анхааруулж байна ЭСЯ-дуудынхаа тэр дундаа Москва дахь яамныхаа харуул хамгаалалтыг сайжрууласан байна. Ийм ажиллагаа маш чухал гэж Батлан хамгаалах болон гадаад бодлогын зөвлөлийн гишүүн цэргийн тагнуул асан Виталий Шлыков үзэж байна. «Мэдээж хэрэг энэ нь алан хядах ажиллагааг ялсан ялалт биш харин энэ тэмцэлийн нэг хэсэгт гарсан хожил юм. Иймэрхүү мэдэгдхүйц ялалтын дараа өөрсдийгөө амьд гэдгээ харуулахын тулд тэд алан хядах ажиллагаа үйлддэг юм. Тийм учраас америкчуудын зөв, бусад орнууд ч гэсэн аюулгүй байдлын арга хэмжээ авч байхад илүүдэхгүй л байх. Алан хядагчдийн зүгээс ямар нэгэн өшөө авах ажиллагаа явуулж мэдэх юм. Тэд ялагдлаа тэгж ч амархан хүлээн зөвшөөрөхгүй дээ» гэлээ.Алан хядах ажиллагааны аюул нэмэгдэж магадгүй гэдгийг ТД-ын Аюулгүй байдлын хорооны тэргүүн Владимир Васильев үгүйсгэхгүй байна. Бен Ладеныг устгана гэдэг гайхамшигтай зүйл гэхдээ нөгөө талыг нь бас харж байх хэрэгтэй гэж тэр хэллээ.Бен Ладеныг зөвхөн алан хядагчид биш олон хүмүүс таашааж байсан, ливид хүч хэрэглэж байгаа одоогийн нөхцөлд хэт даврах үзэл гаарч мэднэ гэж депутат ярьж байна. Холбооны зөвлөлийн Олон улсын асуудал хариуцсан хорооны тэргүүн Михаил Маргелов, “Аль-Каидаад” толгойлогч тун удахгүй гарч ирнэ гэж өөрийн зүгээс үзэж байна. Энэ улс төрчийн зөв. “Аль-Каидагийн” “номер хоёр” Айман аз-Завахари амьд байгаа шүү дээ. Мэдээж хэрэг “нэг номерын” алан хядагч бен Ладеныг устгасан явдал бол үнэхээр тэмдэглэлтэй үйл явдал мөн. Тэр л үнэхээр дэлхийн алан хядах ажиллагааны билиг тэмдэг нь байсан шүү дээ!      

Гэрэл зураг