5-р сарын 9-н ойртож байна. Энэ өдрүүдэд эх дэлхийгээ фашизмын хүрэн тахалаас аварсан Дэлхийн 2-р дайны баатруудыг дэлхий даяараа санан дурсдаг билээ. Мэдээж хэрэг олон хүн өндөр нас бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас болж гадаад улсууд болон ОУ-д байгаа хөшөө дурсгалын газарт оршуулсан төрөл төрөгсөдөө хүндэтгэж чадахгүйд хүрдэг. Хүн төрлөхтний түүхэнд хамгийн аймшигтай дайнд амь үрэгдсэн дайчдын оршуулгын газарт нь очиж дурсгалы нь  3Д хэмжээтэй Интернетийн тусламжтайгаар орон зайд хүндэтгэж болох  шинэ төслийг ОХУ-ын БХЯ боловсруулаад байна. Оросын цэргийнхэн шинэ технологуудыг зэвсэглэлдээ аль хэдийнээс нэвтрүүлээд байна. Рунетэд “Мемориал” цахим бааз байгуулагдаад амжилттай хэрэглэгдэж байна. Энэ сервер Эх орны их дайны үед олзлогдсон, амь насаа алдсан, сураггүй алга болсон дайчдын тухай мэдээллийг агуулсан байдаг юм. Хэрэглэгч эндээс хүний зөвхөн овог нэрийг олоод зогсохгүй зураг, хувийн хэрэг болон оршуулсан газрыг нь мэдэж болно. Энэ шинэ төсөл Интернетийн тусламжтайгаар орон зайн цэргийн оршуулгын газар хэрэглэгчдэд хэрэгцээтэй гэдэгт оросын цэргийн байгууллага итгэлтэй байна. Бидний санал санаачлагыг дэмжихгүй байх аргагүй учир нь энэ төсөл цаг үеэ олсон маш тохиромжтой юм гэж БХЯ-ны Эх орноо хамгаалагчдын дурсгалыг мөнхжүүлэх ажлыг удирдах газрын дарга Александр Кирилин ярьж байна. «Ихэнх иргэд ямар нэгэн шалтгаанаар төрөл төрөгсдийнхөө оршуулгын газар очихын тулд гадаад орон руу явах юм уу, улс орноо зүүнээс баруун тийш хөндлөн гулд туулан явж чадахгүй. Манай шинэ төсөл  Дэлхийн 1-р дайн, Эх орны их дайн болон бусад дайны үеийн оршуулгын газрыг манай улсын ямарч иргэн нүдээрээ үзэх боломж олгох юм. Тэр тусмаа одоо дайчдын бүх оршуулгын газруудыг паспортжуулж байна. 6-р сарын 22,23-нд Манежд болох олон улсын үзэсгэлэн дээр энэ шинэ төслөө үзүүлэх болно.Манай сайт руу ороод маш чанартай дүрс бичлэгийн дунд ямарч дайчин алдрын цогцолбороор орж, замаар нь “явж”, нийтийн хөшөө юм уу тусдаа шарил дээр “очиж” болно. Мөн орон зайн цэцэг “өргөж” болно. Оршуулгын газрын бүтэц, хэлбэрийн талаар санал сэтгэгдлээ бичиж үлдээж болно. Амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ийм хэлбэр хүний эрхэм сайхан чанарыг хязгаарлахгүй, харин ч Эх орны их дайны түүхийг залуучуудад хүртээмжтэй хэлбэрээр нь сургахад тус дөхөм болно.Энэ бол тоглоом биш харин ч эх оронч үзлээр хүмүүжүүлэх гол түлхүүр болно. Манай Эх орны тусгаар тогтнолын төлөө амь насаа зориулсан өвөг дээдэс, баатруудаа хүмүүс мэдэж байх ёстой.Тэр тусмаа энэ баатрууд 24,25-хан настай байсан юм. Тэднийг зөвхөн хүрлээр, боржингоор гантигаар хөшөө босгон дурсаад зогсохгүй, ОХУ-ын иргэд болон гадаадын манай анд нөхдүүдэд хүртээмжтэй Интернет орон зайн хэлбэрээр мөнхжүүлэх ёстой» гэж  Александр Кирилин үзэж байна. Одоо байгаа дайчин алдрын цогцолборуудыг дэмжихэд энэ шинэ төсөл хүчтэй түлхэц болно гэдэгт БХЯ итгэлтэй байна.