Нацистын гэмт хэрэгтнүүдийг одоо болтол ялалаагүй байгаа 9 орны жагсаалыг Симон Визенталийн төв ням гаригт олон нийтэд зарлалаа. Энэ баримт бичигт Австри, Литва, Эстони, Латви улсууд тэргүүлж байна. Энэ улсуудад Дэлхийн 2-р дайны үеийн нацистуудын бузар булайг хугацаа нь дууссан буюу “үзэл суртлын хязгаарлагдмал байдлаас” болж мөрдөн байцаахгүй байна гэж илтгэлийг зохиогчид үзэж байна. Симон Визенталийн төв нь америкийн төрийн бус байгууллага бөгөөд алан хядах ажиллагаатай болон еврейчүүдийн эсрэг харгис үзэлтэй тэмцэх тэмцэлд хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажилгаагаа явуулдаг юм.