Хүний гараар бүтсэн бүхэн өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг. Хуучирсан машинуудыг хог дээр хаядаг, хугацаа нь дуусан хөлөг онгоцуудыг хаягдал төмөр болгон хэсэгчлэн хуваадаг. Харин сансарын аппаратуудыг яах вэ? Тэдний хойноос  заавал “гашуудах” хэрэгтэй юу?1999 онд хөөргөсөн  “Стардаст” гариг хоорондын зондтойгоо НАСА-гийн хамт олон саяхан салах ёс гүйцэтгэлээ. Энэ аппарат сүүлт гаригийн сүүлийн хэсгийг нэвт гарч түүний биетүүдээс цуглуулж газарт буух ёстой капсулд хийж дэлхий рүү илгээж үндсэн даалгавараа амжилттай биелүүлсэн юм. Одоо “Стардаст” Марсын тойрог замын цаана байгаа тул эрдэмтдэд хэрэггүй болсон. Түүнийг одоо яах вэ? Эсвэл зүгээр л орхичих уу?Түүний операторууд нь өөр байдлаар ажилласан байна. Колорадо муж улсын Денвер хот дахь зондыг удирдах төв дээр тэд цугларчээ. Энэ аяны захирал, үлдсэн түлшийг дуусгахын тулд хөдөлгүүрийг ажиллуулах сүүлчийн тушаал өгсөн байна. Дохио ирж очих 42 минутын хугацаа өнгөрсний дараа командыг гүйцэтгэж эхэллээ гэсэн дохио дэлгэц дээр гарч ирсэн байна. Операторууд сэтгэл нь тавгүйтсэн яг тэр мөчид R.I.P /rest in peace-амгалан нойрсдоо/ гэсэн бичигтэй бялуу, ерөнхий менежерт нь америкчуудын стрессээ тайлахад хэрэглэдэг уламжлалт жижигхэн бөмбөг  бас өгсөн байна. “Мөнхийн огторгуйдаа аз жаргалтай байгаарай. Биднээс улиг болсон команд дахиад очихгүй гэж” дэлгэцийг ширтэн зогссон мэргэжилтнүүдээс хэн нэгэн нь хэлсэн байна.Гариг хоорондын аппараттай салах ёс гүйцэтгэх үдэлтийн ажиллагаа нулимстай байгаа бол жолоодлогт станциудыг сансарын тойрог замаас буулгах ажил ямаршуухан байсныг төсөөлж болно. Сансар дахь зөвлөлтийн амжилтын дээж гэж тооцогдож байсан “Мир” станцийг живүүлэхэд ямар байсан болоо. Олонхи нь уйлж байсан гэж Роскосмосын хэвлэлийн албаны тэргүүн Александр Воробьев дурсаж байна. «Үнэхээр нулимс дуслуулмаар төслүүд бий. Бүр хатуу шүрүүн зантай эрчүүд хүртэл нулимсаа барьж чаддаггүй. Мир станц сансарын тойрог замаас гарах тэр үе сансар судлалд хүнд цохилт болсон. Бурханы авралаар олон улс орон оролцсон ОУСС-ийн төсөл гарч ирсэн юм» гэж тэр ярилаа.ОУСС-ийг барьж эхэлсэн явдал Мир станц үгүй болсноор оросын сансар судлал төгсгөл болоогүй гэдгийг харуулсан юм. Харин “Мир” дээр ажиллаж байсан багийнхан түүнийг живүүлэхэд тайван хандаж байсан юм. Сансарт байх хугацаагаараа дээд амжилт тогтоогч  асан Сергей Авдеев, 2001 онд станцийг “оршуулсан” гэх мэт яриа үнэхээр утгагүй зүйл гэж үзэж байна. «Оршуулна гэсэн чинь юу гэсэн үг вэ? Ер нь бол оршуулаагүй зүгээр л ашиглах хугацаа нь дуусаж байгаа нь тэр. Та нар машин болгоныхоо хойноос хундага өргөдөг үү? Үдэлт хийдэг үү? Өөрийнхөө гүйцэтгэх ёстой ажлаа гүйцэтгэсэн нөхцөл байдлыг нэг их сүртэй юм болгоод байх хэрэггүй гэж би бодож байна. Энэ чинь хүн ч биш, бүр амьтан ч биш шүү дээ» гэлээ “Энергия” төслийн нэг гишүүн Сергей Бесчастнов олон тооны жолоодлогт болон ачааны хөлгүүдийг иш татан энэ саналыг дэмжиж байна. «Манайд сар бүр л нэгийг живүүлж  байна шүү дээ. Энэ бол жирийн л нэг ажил учир бүгдээрээ тоохгүй болсон. Тэр болгонд үдэлт хийгээд байдаггүй. Жилд зургаан “Прогресс”, дөрвөн “Союз”-ыг живүүлж байна.   “Прогресс” гарч ирж байсан 1980-аад он, “Союз” бол бүр 60-аад онд гарч ирсэн шүү дээ. Тэр эхний үед л байж болох байсан. Харин одоо бол энэ бүхэн зүгээр л жирийн дэглэмд орсон шүү дээ» гэлээ. Гэхдээ гараар бүтсэн зүйлд нэг онцлог байдаг юм. Хэрвээ энэ нь билиг тэмдэг бол шүү дээ. Гагарин эх дэлхийдээ буцаж ирэхдээ сууж байсан капсулыг хог дээр хаях санаа хэний ч толгойд буухгүй байлгүй дээ. Суурь өндөрлөг дээр байрлуулсан домогт танк, онгоц шиг “Мир” станц бол зөвлөлтийн эриний билиг тэмдэг нь байсан. Түүнийг хойч үедээ хадгалж үлдээвэл мөн сайхнаа. Харамсалтай нь одоо болтол түүнийг сансараас эвдлэж сүйтгэлгүйгээр буулгаж ирэх тийм хүчирхэг хэрэгсэл бий болоогүй л байна. Харин олон удаа ашиглахын билиг тэмдэг болсон хөлгүүдийн хувьд бол байдал арай өөр байна. Учир нь тэд өөрсдөө буудаг юм. Америкчууд 3 шаттлаа бүгдий нь хадгалж үлдээхээр шийдсэн байна. Нэг нь Вашингтон хот дахь Агаар сансар судлалын музейд сүүлчийн байраа олох болно. Харин нөгөө хоёр нь мөнхийн суудалдаа суухаасаа өмнө нэг нэг удаа хөөрөх ёстой. Харин ОУ өөрийн шаттл “Буран”-аа хадгалж чадсан юм. Түүний төгс төгөлдөр хэлбэр нь шинэ үеийн сансарын зохион бүтээгчдийн урам зоригийг бадрааж байхын тулд түүний байр нь музей юм. Тэгэхгүй бол өнгөт металл цуглуулагчид түүнийг шалдалж мэднэ. Тэр үед л уй  гашуугаа тайлах хэрэгтэй болох байхдаа!