Усама бен Ладенг устгасан тухай мэдээ тарсантай холбогдуулж хэд хэдэн улсад байгаа АНУ-ын дипломат төлөөлөгчийн газруудыг хүчлэн хамгаалж байна. Америкчуудын эсрэг хүч хэрэглэж болзошгүй гэж АНУ-ын төрийн департамент анхааруулж байна. Гадаадад ажиллаж амьдарч байгаа америкчуудыг гэр орон болон зочид буудлаасаа аль болох гарахгүй байж олон хүн цугларсан газраар явахгүй байхыг зөвлөж байна. “Аль-Каида” олон улсын алан хядах байгууллага өөрийн толгойлогчоо алуулсан ч гэсэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг оролдоно гэж ерөнхийлөгч Барак Обама анхааруулсан байна.