Японд 3-р сарын 11-нд болсон сүйрлийн газар хөдлөлт болон цунамигаас болж 15 мянга орчим хүн амь насаа алдсан гэж японы үндэсний цагдаагийн агентлаг батласан байна. Өнгөрсөн хоногт амь үргэдсэдийн нэрс 42-оор нэмэгджээ.Ор сураггүй алга болсон хүний тоо 11 мянгад хүрлээ. Шархадсан хүний тоонд 5000 япончууд бүртгэгдээд байна. Агаар, усанд цацраг идэвхит бодис тархсан “Фукусима-1” АЦС-ийн бүсэд байсан гэр орноо орхихоос өөр аргагүй болсон 127 мянган хүн нүүлгэн шилжүүлэх төвд амьдарч байна.