Улсын Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Константин Косачев, эвслийн үйл ажиллагааны явцад Муаммар Каддафигийн хүү, 3 ач нь амь насаа алдсан явдлыг хэзээч хүлээн зөвшөөрч болохгүй зүйл гэж нэрэллээ. Эвслийн хүчин энгийн иргэдийг устгаж байгаа нь НҮБ-ийн АЗ-ийн мандатын хүрээг зөрчиж байна гэсэн үг гэж тэр тэмдэглэлээ. НАТО-гийн хүчний  агаараас цохилт өгч байгаа зорилго нь Каддафиг устгахад оршиж байгаа байх гэж улс төрч хэллээ. Ливид явуулж байгаа НАТО-гийн хэтрүүлсэн үйл ажиллагаанд хандах хандлагаа барууны хэд хэдэн орны удирдагчид одоо болтол олон нийтэд зарлаагүй байгааг үнэхээр ойлгохгүй байна гэж тэр мэдэгдсэн байна.