Ливид газар дээрх ажиллагаа явуулах шийдвэрийг НҮБ-ийн АЗ л гаргах ёстой. ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров энэ тухай мэдэгдлээ. Газар дээрх ажиллагаанд бэлтгэж байгаа тухай, бүр ЕХ болон НАТО-д төлөвлөгөө боловсруулж байгаа тухай мэдээлэл ирсээр байна гэж тэр хэллээ.Арабын улсуудын Лиг, Африкийн холбоог Ливид болж байгаа үйл явдлаас холдуулахын хатуу эсэргүүцэж байна гэж Лавров мэдэгдсэн байна. Арабын улсуудын Лиг, Африкийн холбооны байр суурийг тооцож үзэхгүйгээр АЗ-ийн тогтоолын шинэ төслийг хэлэлцэх нь үндэслэл муутай гэж  ОУ-ын ГХЯ-ны тэргүүн тэмдэглэлээ. Ливи улсад 2-р сарын дунд үеэс эхлэн тус улсыг 40 жил удирдаж байгаа Каддафиг огцруулахыг шаардсан жагсаал цуглаан болсон ба дараа нь засгийн газрын хүчин болон босогчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн болж хувирсан юм. Энгийн иргэдийг хамгаалахын тулд Ливид “нислэггүй бүс” байгуулах болон тус улсад зэвсэг нийлүүлэхийг хориглосон НҮБ-ийн АЗ-ийн хоригийг хангах зорилгоор Муаммар Каддафигийн цэргийн байрлалыг АНУ, Их Британ, Франц улсуудын АЦХ 3-р сарын 19-нөөс эхлэн бөмбөгдсөөр байна.