Дэлхий дахинд хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр гэдэг нэрээрээ алдартай хаврын, хөдөлмөрийн баяраа оросууд тэмдэглэж байна. Энэ өдөр улс орон даяараа олон нийтийн жагсаал цуглаан хийж, ард түмний өргөн зугаалга болдог юм. Энэ жил майн нэгэн, “Улаан дов” шашны баяртай давхацсан байна. Энэ баярын уг үндэс нь онгон шүтэх шашнаас гаралтай ба өвлийг үдэж хаврыг угтах ёслол юм. “Улаан довын өдөр гэрэлвэл эрин зуунд салахгүй” гэсэн орос ардын хуучны зүйр үг байдаг байна. Эрт дээр үеэс л улаан довын өдөр өргөн зугаалга болж, сүй тавьж, хуримладаг байжээ. Энэ ёс заншил одоо хүртэл амьд байгаа ба энэ өдөр гэрлэхийг олон хүмүүс хүсдэг байна.