Удахгүй нэг жилийн ой нь болох “Сколково” инновацийн сангийн хөгжлийн эхний дүнг энэ долоо хоногт гаргалаа. Инноград маань өлгийтэй наснаасаа гарч анхны алхамаа хийж эхэллээ. ““Сколково” төслийг хэрэгжүүлэх хүрээнд олон зүйлийг хийлээ, дахиад маш их зүйл хийх хэрэгтэй байна гэж” “Сколково”-гийн ивээн тэтгэх болон шинэчлэх зөвлөлийн хамтарсан хуралдаан дээр ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдлээ. Сонирхож байгаа зохион бүтээгчдийг энэ ажилд татан оролцуулж тэднийг масс руу оруулж өгөх нь тэргүүлэх чиглэлийн нэг билээ. Шведийн теле харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Эрикссон томоохон компанитай энэ сан хэлээлцээрт гарын үсэг зурсан нь “төрсөн өдөртөө” барьсан сайхан бэлэг боллоо. Засгийн газрын дарга Владимир Путин Стокгольмд айлчлах үеэр энэ үйл явдал болжээ. Одоохондоо бүх тавьсан зорилт хэрэгжээгүй байна. Энэ төсөлд нилээн бодлоготой реклам шаардлагатай байна. Чадалтай оролцогчдын сонирхолыг татахын тулд  “Сколково”-г дэлхийд танигдсан бренд болгох шаардлагатай байна гэж Д. Медведев тэмдэглээд: «Энэ төслийн талаарх мэдээлэл маш бага байгаа гадаадад  “Сколково”-гийн тухай мэдээлэлийг хүчтэй ургашлуулж өгөх нь юу юунаас илүү чухал байна. Гадаад улсуудын тэргүүнүүдтэй уулзах болгондоо энэ төслийн тухай асуудлыг тавьдаг, тэд ч маш их сонирхон хүлээж авдаг юм. Эцсийн эцэст  “Сколково” бүхний мэддэг брендүүдийн буудагч нь болох ёстой. Европ руу хаалга, цонх гаргаад байх шаардлага байхгүй, энэ хаалга тэртэй тэргүй дэлгээстэй байгаа. Биднийг хааш нь ч оруулахгүй байна гэж ярихынхаа өмнө үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Юуны өмнө технологийн болон инновацийн нэгдсэн орон зайд түншүүдтэйгээ зөв ажиллаж сурах хэрэгтэй, үүнд нь энэ төсөл голлох үүрэг гүйцэтгэх ёстой» гэж ерөнхийлөгч хэллээ. “Сколково” төсөл ОШУА-ийн тэргүүлэх хүрээлэнгүүд, томоохон банкууд болон венчурийн сангууд, мөн оросын болон гадаадын хэд хэдэн компаниудтай хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж чадсан байна. Тэдний дунд программ хангамж боловсруулдаг оросын АВВҮҮ, швейцарийн эмийн Новартис, америкийн олон салбарын аж үйлдвэр, технологийн Хонивелл интернейшнл нэгдэл зэрэг компаниуд байна. Удахгүй инноградад хэд хэдэн төслийг нэгэн зэрэг боловсруулж эхлэнэ, гэхдээ тэднийг барьж босгох хэрэгтэй байгаа. Жишээ нь, сэргээгдэх эрчим хүчний салбарт, хорт хавдарт өвчинтэй тэмцэх хүрээнд гэх мэт...  “Сколково”-гийн хүрээнд инновацийн хөгжил дэх тодорхой ажлууд одооноос харагдаж байна гэж Д.Медведев мэдэгдээд: «Үндсэн объектуудыг барихаас өмнө хэд хэдэн тодорхой ажлуудын жишээг би өнөөдөр олж харсан нь маш чухал байна. “Сколково” нэгдсэн цогцолбор болж харагдахаас өмнө уг төслийн бүх гишүүд, ер нь тэнд ажиллахыг хүсэж байгаа хэн бүхэн өөрийн зорилгоо шийдэж чадах боломжийг олж авах ёстой» гэж тэр хэллээ. Зохион бүтээгчдийн оюуны эрхийг хамгаалах асуудлыг инноградад шийдсэн байх ёстой. Д.Медведевийн санал болгосны дагуу Сколково-гийн нутаг дэвсгэр дээр энэ эрхийг хамгаалах тусгай шүүх бий болно. Энэ бол маш зөв газар нутаг юм гэж Арбитарын дээд шүүхийн аппаратын удирдагч Игорь Дроздов үзэж байна: «Өндөр үнэтэй оюуны бүтээгдхүүн үйлдвэрлэдэг компаниудыг бий болгох нь  Сколково-гийн үндсэн зорилго юм. Энд бий болох оюуны өмчийн объектуудын үнэлгээгээр инноградын амжилттай үйл ажиллагаа болон энэ төслийн бүх амжилтын үнэлгээний шалгуур болно.   Сколково төсөл болон түүний оролцогчдын өмнө тавигдах нэг гол асуудал бол оюуны өмчийг хамгаалах явдал юм» гэж тэр хэллээ. Энд шүүхээс гадна оюуны өмчийн төвийг байгуулах юм. Эхний ээлжинд түүний үйл ажиллагаа, ажлаа дөнгөж эхлэж байгаа хувиараа үйлдвэр эрхлэгчид болон төсөлд оролцогчидод чиглэгдэх болно. Харин дараа нь түүний үйлчилгээг ОУ-ын бүх бүс нутгийн зохион бүтээгчид ашиглах боломжтой болно. “Сколково гэдэг бол зүгээр нэг тодорхой газар нутаг биш бүх орон даяар тархах ёстой хөгжлийн үзэл суртал юм” гэж Нобелийн шагналт, инновацийн төвийн Эрдэмийн зөвлөлийн хоёр даргын нэг Жорес Алферов үзэж байна.