Урьд шөнийн НАТО-гийн агаарын цохилтын үед Муаммар Каддафи амьд үлдсэн байна. Ливийн хувьсгалын удирдагчийн бага хүү Сейф аль-Араб Каддафи алагдсан байна. Мөн ливийн тэргүүний гурван ач нь бас хороогджээ. Триполид агаарын цохилт өгснийг НАТО-гийн төлөөлөгч баталсан юм. Каддафигийн гэр бүлийг устгах нь агаарын цохилтын зорилго байсан гэдгийг эвслийн төлөөлөгч няцаалаа. “Цэргийн объектуудад цохилт өгсөн” гэж тэр хэлсэн байна. Гал зогсоох тухай Каддафигийн саналыг урьд нь ливийн сөрөг хүчний төлөөлөгчид болон НАТО хүлээж аваагүй юм.