“Интернет-сайтууд зөвхөн сайн дурын үндсэн дээр бүртгэлд орох болно” – гэж Төрийн Думын улс төрийн мэдээллийн болон харилцаа холбооны бодлогын хорооны тэргүүн Сергей Железняк мэдэгдэв. Мэдэгдэлийг санаандгүй хийсэн юм биш: одоо ru.net-эд улсын хяналт тавих боломжийн тухай идэвхитэй яригдаж байна. Үүний шалтаг нь өнгөрсөн хоёрдугаар сард Төрийн дум эхний хэлэлцүүлгээрээ цахим хуудсуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж зөвшөөрсөн  хуулийн төслийг хэлэлцэн батлажээ. Энэхүү ямарч гомдоллоод байхааргүй баримтанд эрхийг хамгаалагчид улс интернетийн хил хязгаарыг хаах гэсэн санаархлыг олж байна гэж харж л дээ. Харин энэ жилийн хавар Livejournal блогерын булан болон “Новая газета” сонины цахим хуудас нь хүчтэй кибер атаканд өртсөний дараа улсаас сүлжээг хянах сэдэв нь эрхийг хамгаалах гол сэдэв болсон юм. Ингэхдээ олныг хамарсан ямарч сайтуудын тухай огтхонч яриагүй байв. Түүнчлэн хуулийн төсөл одоо хирнэ боловсрогдож байгаа. Үүний тулд Төрийн думын үндэсний бодлого болон харилцаа холбооны бодлогын сайтаа ор. Тэнд ямар нэгэн далдуур занал хийллээс зайлсхийхийн тулд парламентын гишүүд нэмэлт өөрчлөлтүүдийг нээлттэй, олны дунд хийж  буйг харж болох юм. Эрх баригчдаас ялгаатай нь оросын ru.net-ийн нэрт зүтгэлтнүүд хуулийн төсөлд чөлөөт үгэнд заналхийлэх ямарч юмыг олж харсангүй. “Цахим нөөцийг ХМХ-ийн нэг гэж бүртгэх нь тэдэнд харин ч их олон эх үүсвэр болон сэтгүүлчдийн материалд тулгуурлан илүү их рейтингээ нэмэгдүүлэхэд хүргэнэ” – гэж “Оросын дуу хоолойд” оросын IT-шинжээч, менежер Михаил Зоненашвили ярьж байна. Түүний бодож буйгаар сайтуудын ХМХ болох шийдвэр нь өөрийн гаргасан сайн дурын шийдвэрээс болно. Тийм учраас ru.net-ыг хянадаг тухай яриа нь зүгээр л домог ажээ. Хүмүүс дандаа л Интернетэд хяналт тавих нь гэдэг. Гэтэл жинхэндээ ийм юм хийх ямарч боломж үгүй. Хятадын схем хүртэл байдаг шүү дээ. Энэ нь Орос улсад төдийлөн  хэрэгжихгүй байх л даа. Яагаад гэвэл манай хүн ам хангалттай идэвхитэй улс, тэд хяналтаас яаж гарах вэ гэдэг сайхан аргыг олж л таарна. Жишээ болгож Хятад улс дэлхийн хайлтын алдарт “Google”-ийг нэг удаа хаагаад авсан шүү дээ. “Энэ тухай маш их бичиж, ярьсан, гэхдээ яагаад “Google”-ийг гархад VPN /Virtual Private Network/ ” – дэлгэцний хувийн  сүлжээ нь нэг болон нилээд хэдэн сүлжээний нэгтгэлийг Интернетийн дээгүүр ашиглаж болно ингэснээр нөгөө л авдаг юм аа аваад л, хятадын сайтын хянагчийг тойроод л гарна шүү дээ – гэж Михаил Зоненашвили ярьж байна. Тиймээс Интернетийг хүлээстэй болгохын тулд эрх баригчид маш их хүчин чармайлт гаргана, маш их хэмжээний мөнгө зарцуулна, тэгээд ч зогсохгүй хамгийн гол нь энэ бүхэн нь ямарч утгагүй, үүнийг хийхийн ч аргагүй  юм – гэдэгт шинжээч итгэлтэй байна.