Пакистан Орос улсад түүний “өмнөд тэнгист”гарах замыг ашиглахыг санал болгожээ. Энэ тухай Пакистаны ерөнхийлөгч Асиф Зардари 5-р сард Москвад хийх айлчлалтай холбогдуулан хийсэн мэдэгдэлдээ тэмдэглэв. Түүний ярьснаар ийм алхам нь хоёр улсын эдийн засгийн хөгжилд чухалач холбогдолтой ажээ. Пакистаны ерөнхийлөгч хэлэхдээ Москва, Исламабад хоёр нь одоохондоо эдийн засгийн хамтын ажиллагааныхаа боломжүүдийг төдийлөн ашиглаагүй байгаа бөгөөд оросын удирдагчтай хийх яриа, хэлэлцээр нь хоёр талын харгилцаанд шинэ эрч хүч өгнө итгэж найдаж байна гэв.