“Фукусима-1” АЦС-ын цацрагийн түвшин аажимдаа буурч байна, гэхдээ урьдын адил хэвийн хэмжээнээс давсан хэвээр байна. Тус мужийн эрх баригчдын гаргасан мэдээгээр АЦС-аас 63 км хол орших Фукусима  хотод цацрагийн хэмжээ хэвийнээс 38 дахин илүү байгаа ажээ. Ийм түвшин тус  хоттой залгаа хотуудад нэгэн адил хадгалагдаж байна. Нөгөтэйгүүр ундны усны радионуклид нь хэвийн хэмжээтэй байгаа ажээ. Японы эрх баригчид –“Фукусима” мужид үүний өмнө “тусгаарлах бүсийг” 20-иос 30 км болгосон юм.