АНУ-ын өмнөд хэсэгт гарсан хүчтэй салхинд нэрвэгдэгсдийн тоо 300 гараад байна. Нэрвэгдэгсдийн тоо баримтыг тогтоож чадаагүй бөгөөд, ХМХ-үүд болон албаны хүмүүсийн үзэж буйгаар энэ нь хэдэн мянганд хүрч магадгүй байна. Өнгөрсөн лхагва болон пүрэв гаригуудад гарсан хүчтэй салхи нь 1932 оноос хойш хамгийн их сүйрэл авчирсан салхи болжээ. Алабама муж бусад бүсээс хамгийн их сүйрэл амсжээ. Сая хүртэлх тооны хүмүүс цахилгаан эрчим хүчгүй болоод байна. 4-р сарын 26-ны өглөө ерөнхийлөгч Барак Обама Алабама хотод ирэв. Тэрээр хүчтэй салхинд нэрвэгдэгсэдтэй уулзаж, бүс нутгийн эрх баригчидтай зөвөлгөөн хийж, нэрвэгдэгсдэд улсаас тусламж үзүүлэхээр амлав. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев 4-р сарын 26-нд нас барсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлэн, АНУ-д байгалийн сүйрлийн үр дагаврыг арилгахад туслах санал тавьлаа