Тунис улсын хоёр шоронгоос 800 гаруй хоригдол оргон зайлжээ. Кассерины хорих газар үл мэдэх хүмүүс шоронгийн хоёр камерт гал тавьсны дараа 522 хоригдол оргон зугтав. Мөн түүнчлэн Гафса хотын засан хүмүүжүүлэх газраас  300 орчим хоригдол оргон зайлсан байна. Энэхүү хоёр суурин газар тус улсын баруун хэсэгт оршидог ажээ. ЗХГ-ын ихэнхи ажилтнууд энэ үеэр ажил хаяж байсан учир хоригдлууд түвэггүй оргожээ. 2011 оны 1-р сарын 14-нд Тунисд засгийн эргэлт гарсны дараа хорих газраас 11 мянган хүн оргон зугтжээ. Үүний дараа тус улсын гэмт хэргийн тоо өсж, дэлгүүр болон олон нийтийн байгууллагуудыг дээрэмдэх явдал ихэссэн байна. Түүнчлэн исламаас өөр шашины, буюу тухайлбал, христийн шашинтнуудын аминд хүрсэн тохиолдолч хэд хэдэн удаа гарчээ.