АНУ нь Сирид хүний эрх зөрчигдөж байгаагаас тус улсын түшмэлүүдийн   болон төрийн бүтцүүдийн эсрэг хэд хэдэн хориг арга хэмжээг аваад байна.  Үүнтэй холбогдсон тогтоолд ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурлаа. Хоригнд орсон нэрсийн жагсаалтанд Сирийн армийн удирдагч Махир Аль-Асада, сирийн тагнуулын албаны дарга Али Мамлюк болон сирийн хөдөөгийн нэгэн  улс төрийн аюулгүй байдлын албаны дарга Атиф Наджиб нар  оржээ. Энэхүү авсан хориг арга хэмжээнд сирийн тагнуулын алба болон Сири дахь Ираны исламын хувьсгалыг хамгаалах корпусын бүтэц багтжээ. Бүх америкчуудад болон компаниудад ерөнхийлөгчийн зарлигт заасан хүмүүстэй болон байгуулагуудтай харьцахыг хориглосон байна. 4-р сарын 29-нд ЗГ-ын эсрэг жагсагчид полицын хооронд мөргөлдөөн гарсны улмаас 60 гаруй хүн нас баржээ. Баасан гаригт нийслэл хотын  захын  Дамаска-Драйе, Себка, Хомс болон Банияс хорооллуудад бүх нийтийн мөргөлийн цагийн дараа олныг хамарсан жагсаал болов. Слеба, Дераа дүүргүүдэд Сүмийн гадна цугларсан залуучуудын өөдөөс цагдаагийнхан гал нээсэн байна.