Хаврын үргэлжилсэн ган гачиг Хятадын өмнө зүгийн нэг сая орчим оршин суугчдыг ундны усгүй болгов. Энэ тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Хятадын өмнөд зүгийн Цзянси, Хуньань, Хубэй – гол үйлдвэрийн дүүргүүдэд  ган гачигаас болсноос 1,3 сая илүүтэй хүн шаналж байна. Оны эхэн үеэс Хятад улсад хур тундасын орох ёстой нормын тал нь оржээ, үүний дүнд бүс нутгийн бүх гол, горхи татарчээ.