Ливийн удирдагч Муаммар Каддафи НАТО-г Ливийн бөмбөгдөлтоо зогсоож хэлэлцээр хийхэд уриалав. 4-р сарын 30-нд Үндэсний телевизийн шууд нэвтрүүлгээр тэр мэдэгдэхдээ ливийн арми нь цэргийн ажиллагаагаа зогсооход бэлэн байгаа, гэхдээ энэхүү энхийн ажиллагаанд бүх талууд оролцох ёстой гэв. “Бид хамгийн эхэнд энэ алхмыг хүлээн авч, дэмжисэн, гэтэл НАТО нь урьдын адил ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна” – гэж Каддафи хэлжээ. Тэрээр үүний өмнө энэ сард “ливийн замыг засах” ажиллагааны талаар Африкийн холбоотны гаргасан төлөвлөгөөг хүлээн авсан юм. Энэхүү хөтөлбөр нь дайны галыг энэ даруй зогсоон  улс төрийн яриа, хэлэлцээнд орж, тус улсын ардчилсан институцийн эрх баригчдыг шилжилтийн үеийн ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх ажлыг тусгажээ. Каддафи Жамахирийг хаяж явах бодолгүй байгаагаа мэдэгдэв. Ливийн удирдагчийн үг хэлж байх зуур НАТО-гийн онгоцнууд үндэсний телевизийн байдаг дүүргийг бөмбөгдөж байв.