Forbes дэлхийн хамгийн нөлөөтэй, баян  хүмүүсийн нэрсийн жагсаалтаа шинэчилжээ. Сэтгүүлийн нийтэлснээр  2010 онд Газпром нь цэвэр ашгийнхаа үзүүлэлтээр гуравдугаар байранд  оржээ. Бусад үзүүлэлтийнхээ нийт дүнгээр: худалдааны хэмжээ, өр, авлага болон хөрөнгөжилтөөр  оросын томоохон хийн компани нь нэг байраар ахиж, 16 байрыг эзлэх болжээ. Шинжээчдийн үзэж буйгаар дараа жил Газпром байр суурь илүү батжина. Оросын холдингийн цэвэр ашиг нь 2010 онд 25,5 тэр бум долларт хүрээд байна. Энэ үзүүлэлтээр Топ-3 Газпромыг  өөр нэгэн нефть-хийн  ExxonMobil компани 30 гаруй тэрбум доллараар гүйцэд түрүүлж байна. Рейтингийн лидерээр хүнсний Nestle компани 37 тэр бум долларын цэвэр ашигтай гарчээ.Бусад төслүүдээр эрчимтэй явж байгаа / Европын Өмнөд  болон Хойд  урсгалуудын Гэрээ хэлэлцээнүүд, БНХАУ тай  Алтайгаар хийн хоолой дамжуулах /, түүнчлэн зах зээлийн тааламжтай үнэлгээ –  энэ хоёр хөдөлгүүр     нь Газпромын өнөөгийн амжилтын үр дүн юм гэж шинжээчид үзэж байна. АНУ- ын зах зээлтэй холбогдсон нь  холдингийн байр суурийг улам бэхжүүлнэ гэж  Nettrader.ru компаний шинжилгээ судлагааны хэлсийн дарга Богдан Зварич ярьлаа. «Газпром нь өөрийхөө хэрэгжүүлж байгаа бүх хөтөлбөрүүдээр маш сайн ажиллагаа явуулж байгаа болохоор энд тэр нь илүү,  энэ дутуу гэж хэлхэд хэцүү байна. Газпромд Ази, Европ - хоёр чиглэлээр хөгжих нь ашигтай.  Харин АНУ руу нийлүүлэлтийн хувьд гэх юм бол Газпромд энэ зах зээл рүү орох  болон түүнд хангалттай идэвхитэй оролцох  боломж бий. Хэрвээ ийм  юм болох л бол  Газпром татгалзахгүй. Миний бодлоор нийлүүлэлт нь одоогийн үзүүлэлтээс илүү байх болно л  гэж бодож байна даа» гэж Богдан Зварич хэллээ. Хойд-Африкийн  хямрал, тухайлбал, Ливийн байдал нь Орос улсыг  Италид хоёр удаа хий нийлүүлэхэд хүргэсэн. Ингэхдээ 5- р сард  Хойд урсгалын  далайн хэсгийн барилгын  асуудал дуусна. Ямалын дэлхийн томоохон орд газраас хоолойгоор хий дамжих болно. Хэрвээ үүн дээр нүүрсийн үнийн өсөлтийг бас нэмбэл , оросын компани ирээдүй илүү итгэлтэй харагдана гэж  Богдан Зварич тэмдэглэж байна. «Хийн хэрэгцээ мэдээж хэрэг өсөөр л байх болно. Хэрвээ европын зах зээл рүү харах  юм бол энд үнэ үргэлжлэн өснө. Үүнтэй уялдаад Газпромын орлого бас өснө. 2012 онд би хандлага өөрчлөгдөнө гэж үзэхгүй байна. Хэрвээ бид дэлхийн санхүүгийн хямралын хоёр дугаар давалгааныг эс хүртвэл , Газпром нь Форбесийн байр сууриа бэхжүүлсээр , магадгүй хоёр дугаар байранд ч орох юм билүү» гэж Богдан Зварич хэллээ. Холдингийн цэвэр ашгийн өсөлтөнд дотоодын зах зээлийн хувь байдал өөрийн жинтэй  хувь нэмрээ оруулдаг гэж “Универ-Капитал” Шинжээчийн хэлтсийн дарга Дмитрий Александров тэмдэглэж байна. «Хэрвээ дотоодын   зах зээлийн тухай ярих юм бол , Газпромыг  илүү таатай ирээдүй хүлээж байна. Яагаад гэвэл дотоодын тодорхой, баталгаатай үнэ,  жил тутамд ойролцоогоор 15  % нэмэгдэнэ. Ингэхдээ худалдаа гэнэт унах ямарч аюул үгүй» гэж Дмитрий Александров үзэж байна. Богдан Зварич дотоодын зах зээлийн хүчин зүйлийг илүү өөдрөгөөр харж байгаа ажээ. «Дотоодын зах зээлийн тухай ярих юм бол  энд үнийг чөлөөлөх нь хамгийн чухал хүчин зүйл болно. Дотоодын зах зээл дээр нефтийн үнэ өсөх болон хийн хөрөнгийн захыг зохион байгуулах нь ямар нэгэн үзүүлэлтийн өсөлтөнд эрч хүч өгч, дотоодын зах зээлийн орлого өснө. Гэхдээ энэ нь европынхтай харьцуулахад өчүүхэн үүрэгтэй юм» Богдан Зварич тэмдэглэлээ. Топ-200-д  нийт Форбес  сэтгүүлийн нийтлэснээр Оросын 26 компани орсон байна. Тэдний дунд «ЛУКОЙЛ» - 71 байр, “Роснефть” -77, “ТНК-ВР ” нь 163 байрыг эзлэжээ.