Лондонд энэ” зууны хурим”хан хүү Уильям түүний сүйт бүсгүй Кейт Миддлтон нарын гэрлэх ёслолын ажиллагаа эхэллээ. 2000 орчим зочид цугларсан Вестминстерийн ордонд хан хүү, хурим дэглээч болон төрсөн дүү Гарригийн хамт түрүүлж иржээ. Уильям ирландын торгон цэргийн хурандаагийн улаан хүрэм өмссөн байв. Кейт ёслолын ажиллагааг эхлэхийн өмнөхөн хүрэлцэн ирлээ. Энэ мөчийг хүртэл нууцлагдаж байсан сүлжмэл ханцуйтай цагаан өнгийн хуримын даашинзтай сүйт бүсгүй бүх хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөв.  Кейтийн толгой дээр оросын алдартай титэм байна.  Энэхүү гоёлыг XIX зууны 30 аад онд оросын тансаг хийц маягаар урласан юм.Түүнийг одоогийн хатан хаан  II Елизавета хуримын ёслолдоо мөн хийж байжээ. Хуримын ёслолын ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар 5 мянган полицийн ажилтнууд ажиллаж байна.Олон улс   орнуудад мөн ОХУ–д телевизээр шууд   дамжуулан үзүүлж байна.

Гэрэл зураг