Орос улсын нийслэл “Эрүүл аж төрөх ёс болон халдваргүй өвчнүүд  ”сэдвээр эрүүл мэндийн олон улсын бага хурлыг  зохион явуулсан анхны хот боллоо. Энэ арга хэмжээ  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ ивээл дор зохиогдсон төдийгүй,  хуралд ДЭМБ тэргүүн Маргарет Чен болон 160 орны  800 гаруй мэргэжилтэн оролцож байна. Ийм хэр хүнд бүхий чуулган Москвад зохиогдож буйд  Орос улс нь дэлхий нийтийн эрүүл мэндийн хамгаалалтад өөрийн хувь нэмрээ оруулж байгаагийн нэг илрэл юм. Энэ тухай ЗГ-ын тэргүүн Владимир Путин бага хурал дээр хэлсэн үгэндээ тэмдэглэсэн юм. «Ийм асуудлаар болж байгаа, ийм хэмжээний чуулгыг  зохион явуулах нь бидний хувь нэр хүндийн  хэрэг юм. Үүнийг бид иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад манай орноос үзүүлж байгаа туслалцаа дэмжлэг гэж үзэж байна.  Зүрх, судасны  өвчин, амьсгалын замын өвчин, хавдар, чихрийн шижин-өнөөдөр хүмүүсийн эрүүл мэндэд заналхийлж байна. Ингэхдээ ихэнх орнуудын, тэр тусмаа  манай орны туршлага нь заналхийлэлтэй үр ашигтай тэмцэх шаардлагатай гэдгийг баталж байгаа юм. Мэдээж хэрэг үүнд хүрэхийн тулд системтэй , улс орнууд,  нийгэм болон бизнесменүүд  хүч бололцоогоо нэгтгэх юм бол үр дүн гарна. Оросын хувьд бол иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах асуудал хамгийн чухал байсан, бахй ч болно» гэж Владимир Путин хэллээ. Орос улсын ерөнхий сайд 2005 онтой харьцуулахад ОХУ-д   дундаж наслалт бараг 4 жилээр нэмэгдсэн бөгөөд нас баралт 11 % буурчээ. Хавдрын   болон зүрх судасны өвчнүүдийн улмаас нас барагчдын тоо буурч эхэлсэн байна. Тэр бүү хэл дэлхий санхүүгийн хямралын үед  Орос улс эрүүл мэндийн байгуулагынхаа санхүүжилтийг нэмэгдүүлж байсан.  “Здоровье”/Эрүүл мэнд/ үндэсний төслийн хүрээнд эрүүл аж төрөх ёсны талаар мэдээллийн өргөн сурталчилгааг дэлгэн харуулсан ба томчуудад зориулсан  эрүүл мэндийн 500 гаруй , хүүхдийн  болон өсвөр насныханд зориулсан  200 гаруй төвийг байгуулжээ. Владимир Путин цааш тэмдэглэхдээ халдваргүй өвчнүүдтэй тэмцэхэд дэлхийн хамтын ажиллагаагүй үр дүнд хүрэхгүй гэж тэмдэглэв.  Түүний үзэж байгаагаар эрүүл мэндийн нийгэмлэгүүдийн, эрдэмтэдийн , олон нийтийн нэгдлүүдийн болон улсын бүтцийн үйл ажиллагааг  зохицуулах олон улсын   үр ашигтай механизмыг боловсруулах шаардалагтай байгаа ажээ.ДЭМБ -ийн  тэргүүн Маргарет Чен дараахь гунигтай статистикийн мэдээг дуулагалаа.Үүнд дэлхийд жил бүр 60 сая хүн нас барж байгаа ажээ. Тэд 60 насыг ч хүрч амьдарч чадаагүй байна. “Хүүхдүүд эцэг , эхээсээ өмнө нас барж байна.” гэж Маргарет Чен нэмж хэлээд ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол 2013 онд дэлхийд халдваргүй өвчний улмаас наснаасаа өмнө  нас барагчдын тоо 75 % хүрэх болох нь. “Хэдэн сая хүмүүсийг алдах нь байна шүү дээ” гэж ДЭМБ ын тэргүүн цохон тэмдэглэв. Энэ жилийн 9-р сард Нью-Йоркд НҮБ -ын Ерөнхий Ассамблейн  дээд хэмжээний  тусгай чуулган болно. Чуулган халдваргүй өвчнөөс урьдчилан  сэргийлэх асуудлыг хэлэлцэнэ. Оросын ЭМНХЯ-ны сайд Татьяна Голикова москвагийн бага хурлын дүн  энэхүү тусгай  хурлыг зохион явуулахад сайн суурь болж өгнө гэж найдаж буйгаа илэрхийлэв.