Орос улс хөдөө аж ахуйн салбарыг дэмжих ажлаа эрчимжүүлж байна. Энэхүү туслалцаа, дэмжлэгийг авахаар газар тариалангийн томоохон төдийгүй, жижиг фермерүүд ч санаархаж болох юм. Энэ тухай ЗГ-ын тэргүүлэгчдийн хуралдаан дээр ярьсан төдийгүй өнгөрсөн оны газар тариалангийн дүнг гаргаж, энэ жилийн төлөвлөгөөг хэлэлцэв. 2010 онд Орос улсын газар нутаг багагүй бэрхшээл үзсэн. Өнгөрсөн зуны ган гачиг тус улсын тариалалтын талбайны  17 %  ургацыг устгаж , ойролцогоор нийт үр тарианы дөрөвний нэг нь шатсан.  Үүний дүнд нийтдээ 70 сая тонн үр тариа хураан авсан. Энэ жил улс хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдэд сайн ургац авахад нь туслах ёстой гэж ЗГ-ын тэргүүн Владимир Путин тэмдэглэв. «Улсын төсвөөс 163 тэрбум хүртэл хөрөнгийг газар тариалангийн хөгжилд зориулахаар шийдвэрлэсэн байгаа. Бид 150 тэрбум байсныг, 13 тэрбумаар нэмэгдүүлж өглөө. Холбогдох нэмэлт өөрчлөлтүүд  хэлэлцэгдэж, Төрийн Думд илгээсэн байгаа. Түүнчлэн “Россельхозбанк” (Оросын хөдөө аж ахуй банк), Сбербанк 150 тэрбум рублийг хаврын талбайн ажилд зориулан нөөцлөөд байна. Өөрөөр хэлбэл, газар тариалангийн цогцолборт шаардагдах зээлийн нөөц бүрэн хангагдсан гэсэн үг» гэж Владимир Путин хэллээ. 2010 оны зун болсон  ер бусын халуун нь улсын болон бүс нутгийн эрх баригчдад маш их үнэтэй туссан. Улсын талаас нэмэгдэл санхүүжилт үзүүлсэн нь хөдөө аж ахуйн ихэнхи үйлдвэрлэгчдэд хоосорч үгүйрэхээс аварчээ гэж хөдөө аж ахуйн сайд Елена Скрынник мэдэгдэв. «Улсаас авсан дэмжих арга хэмжээнийн үр дүнд ган гачигийн үр дагаврыг даван туулсан, хамгийн бага тооны хөдөө аж ахуйн байгууллагууд алдагдалд орсон. Бидний  хүнд нөхцлөөс гарсны баталгаа хөдөө аж ахуйн үйлдвэрийн бүтээгдэхүүний индекс оны эхний улиралд 100 % гарлаа» гэж хөдөө аж ахуйн сайд хэллээ. Елена Скрынник энэ жилийн хийх ажлын төлөвлөгөөний тухай ярихдаа хамгийн гол нь  хаврын тариалалтын ажлыг хамгийн тохиромжтой үед богино хугацаанд  явуулах нь чухал гэж онцлов. Энэ жил 85 сая тонн ургац авахаар төлөвлөж байна.  Мэдээж хэрэг урьдын адил дээд зэргийн үзүүлэлтэнд хүрэхийг зорьж байна.  Харьцуулахад  сүүлийн 15 жилийн ургацын дээд хэмжээ 95 тонн хүрч байсан юм. Одоо Орос улсад хаврын тариалалтын ажил ид явагдаж байна. Гэхдээ цаг агаарын байдлыг сайханаар үзэхийн аргагүй юм. Зусах тариаг  2,5 сая га газарт тарьсан бөгөөд энэ нь өнгөрсөн оны 4-р сартай харьцуулахад хоёр дахин бага юм. Энд нь урт хавар нөлөөлж байна.  Гэхдээ энд ер бусын юм үгүй: ойрын хэдэн долоо хоногт хоцрогдлыг нөхнө.  Ингэхдээ хэд хэдэн бүс нутагт гарч байгаа бензины зах зээлийн хомсдол нь энэ асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй юм. Оросын газар тариаланчид түлшний талаар хүндрэл гарна гэж бодохгүй байгаа. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид өөрсдөө бөөний баазуудаас түлшээ худалдан авдаг юм. Тэнд дизелийн түлш, бензин  хангалттай бий.Орос улс нь гадаадад үр тариа гаргахыг хорьсон шийдвэрээ цуцлаагүй  байгаа гэдгийг сануулахад илүүдэхгүй, өнгөрсөн жилийн 8-р сард ийм шийдвэр гарсан юм.  Эхлээд хаврын тариалалтынхаа ажлыг явуулах шаардлагатай байна. “Хориг тавих асуудлыг зусах тарианы байдлаас л” харж байж шийднэ гэж хөдөө аж ахуйн сайд Елена Скрынник ярьлаа.