Эрчим хүчний хомсдол Хятадын ЗГ-ыг цахилгаан эрчим хүчийг хэмнэх дэглэм тогтооход хүргээд байна. Шинэ арга хэмжээ нь 5-р сарын 1-нээс эхэлэн хэрэгжих ажээ. Хятад улсын Хөгжил, шинэчлэлийн төрийн хороо эрчим хүчний хэрэглээг зохицуулдах шинээр авар арга хэмжээнүүдийн талаар мэдэгдэл хийжээ. Уг арга хэмжээгээр  цахилгаан хэрэглээг тухайн  сүлжээний ачааллаас шалтгаалан төлөвлөгөөтэй таслаж байх юм. Эрчим хүчний байдлын талаар мэдээллэхийн тулд дөрвөн өнгийн гэрлийн дохиог нэвтрүүлэхээр тогтжээ. Улаан-маш ачаалалтай үе, улбар шар- ачаалалтай үе, шар- хүнд үе, цэнхэр- хэвийн ажиллаж байна. Эрчим хүчний хязгаарлалт нь намын, улсын, цэргийн байгууллагууд болон радио, телевиз, тээвэр, аж үйлдвэрийн газрууд болон боловсролын байгууллагуудыг  хамаарахгүй ажээ.