“Рабиндранат Тагор –дэлхийн иргэн” сэдэвт үзэсгэлэн Санкт-Петербургийн Оросын үндэсний номын /ОҮНС/ санд 4-р сарын 28-нд нээгдлээ. Үзэсгэлэн энэтхэгийн агуу их яруу найрагч, соёл  гэгээрүүлэгчийн мэндэлсний 150 жилд зориулагджээ. Үзэсгэлэнд ОҮНС-ийн фондод хадгалагддаг их зохиолчийн амьд сэрүүн үед хэвлэгдсэн ном, зохиолууд болон ном, цомог болон түүний амвдрал, уран бүтээлийг харуулсан гэрэл зургийн цомогуудыг дэлгэн харуулсан байна.  Рабиндранат Тагор нь –энэтхэгийн  зохиол, яруу найрагч, хөгжмийн зохиолч, зураач. Тэрээр анхны нобелийн шагналыг  хүртсэн европын  бус хүн.