Африкийн 20 орчим улс , омгуудын хаан НАТО-гоос  Ливийг бөмбөгдөх ажиллагаагаа зогсоохыг шаарджээ. Бенины нийслэлд болсон  уулзалт дээр  тэд Муаммар Каддафийг Жамахирийн хаанд өргөмжлүүлэхийг шаардав.  Ливийн сөрөг хүчнийхний удирдагч нь  гүйцэтгэх засаглалын тэргүүн болох ёстой гэж уулзалтанд оролцогчид мэдэгджээ. Түүнчлэн африкийнхан мэдэгдэхдээ Барууны эвслийн Ливи дахь цэргийн ажиллагааны цорын ганц зорилго бол нефть гэжээ. 2008 онд Каддафи нь өөрийгөө африкийн уламжлалт хааны тоонд оруулах гэж оролдлого хийж байв.