БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир Америк болон Өмнөд Солонгос улстай яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаа тухайгаа мэдэгдлээ. Энэ тухай АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картер Хойд Сонгосоос ирсэн даруйдаа мэдэгдэл хийв. Картерт ирүүлсэн Ким Чен Ирийн саналд энэ тухай өгүүлжээ. Хойд Солонгосын удирдагч нь тойруугаар хоёр солонгосын дээд хэмжээний уулзалт явуулах тухай тэмдэглэжээ. Ким Чен Ир тэмдэглэхдээ  БНАСАУ-ын ард түмэн Өмнөд Солонгос, АНУ-тай ямарч асуудлаар хэлэлцэн ярилцахад  бэлэн байгаа , гэхдээ урьдчилсан ямар нэгэн болзолгүйгээр гэж  өгүүлжээ. Жимми Картер БНАСАУ -д айлчлахдаа Ким Чен Иртэй нүүр тулан уулзаагүй гэж АНУ ын ерөнхийлөгч асан мэдэгджээ.