Мароккод гарсан халдлагад амь эрсэдсэн хүмүүсийн тоо баасан гаригт арав гаруй болоод байна. Пүрэв гаригт тус улсын өмнөд хэсэгт орших Маррекеш хотын  төв талбай дахь кафед дэлбэрэлт болжээ. Тус хот нь гадаадынхны дунд нэртэй амралтын хот юм. Амь үрэгдэгсдийн тав нь марокк хүн, ойролцоогоор 6  францын иргэд байжээ. 20 гаруй хүн шархадсан байна. Тэдний дунд Оросын хоёр иргэн байгаа аж.  Мароккийн Дотоодыг хамгаалах яамны мэдээлснээр  Марракешид болсон дэлбэрэлт нь террорист халдлага гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ. “Рейтер” агентлагийн мэдээлж буйгаар дэлбэрэлтийг амиа золиослогч хийжээ. Маррокийн IV Хаан Мохаммед  энэхүү алан хядах ажиллагааг эрс буруушаав. Маррекшид халдлага болсныг  НҮБ- ын АЗ мөн буруушаалаа. Энэхүү террорист ажиллагааг нэг ч бүлэглэл хариуцлагадаа аваагүй байна.

Гэрэл зураг