АНУ санхүүгийн хямралтай тулгараад байна. Төсвийн алдагдлыг хаахын тулд зээлсэн  хөрөнгөний хугацаа дуусах өдөр ойртож байна. Хэрвээ Конгресс улсын өрийн дээд хэмжээг нэмэгдүүлэхгүй  бол улс орон сүйрнэ л гэсэн үг, учир нь зээл авсан хүмүүс төлөх мөнгөгүй байна. Иймэрхүү анхааруулгыг  Барак Обамагийн Засаг Захиргааны төлөөлөгчдийн талаас гаргаад байгаа юм. Сангийн яамны мэдээгээр 5-р сарын 16-нд зээлийн дээд хэмжээ нь 14,3 их наяд долларт  хүрнэ.   Үүний дараа АНУ нь зээлийн гэрээнийхээ дагуу төлбөрөө хийж чадахгуй болох нь. АНУ, Канад судлалын  хүрээлэнгийн захирал Виктор Супян энэ таамгийн бодит байдалд эргэлзэж байгаа гэнэ. «АНУ-ын эдийн засаг дэлхийд нилээд тогтвортойд тооцогддог. АНУ-ын санхүүгийн систем нь дэлхийн бүхий л  зээл олгогчдоос зээл авах боломжтой.  Яагаад? Яагаад  гэвэл америкийн үнэт цаасанд оруулсан хөрөнгө нь хамгийн найдвартай, аюулгүй хөрөнгө оруулалтанд тооцогддог.  Тэгсэн хирнэ энэ нь угтаа зээлээ төлөхийн тулд үйлчилж, зээлийнхэ хүүг төлхөд хүргэж байна. АНУ-д  төрийн зээлээ нэмэгдүүлэх шаардлага тулгараад байна.  Үүнийг эд байнга хийдэг, тиймээс энэ удаа ч гэсэн хийж л таараа. Америкт санхүүгийн хямрал гарах нь хэнд ч  ашиггүй юм, мэдээж хэрэг америкчуудад бүр тэр тусмаа. Америкт зээл олгосон тэр банкинд ч ашиггүй. Яагаад гэвэл энэ нь доллар унахад хүргэнэ. Гэтэл бүх улс орнуудын олон улсын гадаад тооцооны нөөцийн давуу  ихэнх хэсэг доллараар хадагалагддаг, ингэхлээр энэ процесс нь дэлхийн эдийн засгийн уналтанд хүргэж мэднэ» гэж Виктор Супян хэллээ. Асуудлыг ингэж тавьж байгаагийн цаад санаа  мэдээж хэрэг ойлгомжтой байна. Гэхдээ бусад нөхцлүүдийг бас тооцох ёстой. Улсын өрийг нэмэгдүүлнэ гэдэг нь хязгааргүй  гэж үгүй. Тэр тусмаа Америкийн хувьд энэ нь бас тодорхой хэмжээний  эрсдэл авчирч байгаа. Энэ жил улсын төсвийн зарлага нь  3,7 их наяд долларт хүрч байгаа. Гэтэл орлого нь 2,2 их наяд доллар байгааг хэлэхэд хангалттай. Одоо америкийн Конгрессд  нэг талаас  улсын өрийг багасгахын тулд эдийн засгийн хатуу арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзэж байгаа болон   нөгөө талаас эдийн засгийн өсөлтийг хангахын тулд нилээд өргөн цар хүрээтэй зээлийн бодлого явуулах ёстой гэсэн байр суурьтай хүмүүсийн хооронд маргаан явагдаж байна. Парламентад илүү олон гишүүнтэй Бүгд найрамдах намынхан төсвийн зардлыг нилээд хэдэн зүйлээр  эрс багасгахыг шаардаж байгаа бөгөөд юуны түрүүнд улсын эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрт хүрэхээр шаардаж байна. Үүнтэй зэрэгцэн тэд татварыг багасгах асуудлыг тавьж байна. Мэдээж хэрэг ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлын өмнө  загийн эрхийг барьж байгаа бүгд найрамдахчууд намынхаа сонирхолын үүднээс үүнтэй санал нийлэхгүй байж болох юм. Америкийн хууль  боловсруулагчид төрийн өрийн түвшинг нэмэгдүүлэх маргаан хийж байх зуур АНУ-ын төлбөрийн чадварын рейтинг буурч байна. Гадаадын хөрөнгө оруулагчид америкийн үнэт цаасны ханш унах эсэхийг ажиглаж байна. АНУ-ын санхүүгийн хамгийн том төв Уолл- стрит нь түгшиж буй  шинж тэмдэг илрэх боллоо.