Оросын эрх баригчид цаашид ч эрүүлийг хамгаалах байгууллагад хамгийн гол анхаарлаа хандуулж байх болно гэж Владимир Путин мэдэгдэв. Тэр эдийн засгийн өндөр өсөлтийн төлөө нийгмийн чанартай хөтөлбөрүүдийг хойш тавих нь том төөрөгдөл гэж хэллээ. Дэлхийн санхүүгийн хямралын үед хүртэл бид эрүүл мэндийн салбарынхаа санхүүжилтийг дэс дараатай нэмж байсан  ба энэ салбарт  нилээд хэдэн шинэ төслийг эхэлсэн гэж Путин тэмдэглэв. Тэр Москвад нээгдсэн ЭМЯ- наас зохиогдсон  “Эрүүл аж төрөх ёс“ сэдэвт бага хурлын нээлтэн дээр үг хэлсэн юм. Тус арга хэмжээ нь Дэлхийн ЭМБ-ын ивээл дор зохиогдсон бөгөөд дэлхийн 160 орны төлөөлөгчид оролцож байна.