Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахын тулд Орос улс тавдугаар сард нефтийн бүтээгдэхүүнээ гадаадад гаргахыг зогсоохоор боллоо. Энэ тухай Эрчим хүчний орлогч сайд Сергей Кудряшов мэдэгдэв. Тэрээр пүрэв гаригт тус улсын зарим бүсэд бий болсон нефтийн бүтээгдэхүүний хомсдолтой холбоотой шуурхай хуралдааныг орон даяагаар  зохион явуулав. Алтайн хязгаарт нилээд илүү хүнд байдал үүссэн байна. Тэнд бензины хомсдолоос болж нэг литр бензин  5 рублиэр өсжээ. Ерөнхий сайд Владимир Путины далгавраар шудрага өрсөлдөөний алба нефтийн компаниудыг шалгаж эхэллээ.