Өнөөдрөөс эхлэн  “ Георгиевын тууз” сайн үйлсийн ажиллагаа эхлэж байна. Орос улсын хотуудын гудамж талбайд сайн дурынхан улбар шар-хар өнгө хосолсон зураасан туузыг тарааж, хүссэн хүмүүст Эх орны Дайны тухай ярьж өгөх юм. Туузнаас гадна хүмүүс автомашиндаа “Баярлалаа”, “Бид үүрд санах болно”дурсгалт наалтуудыг нааж болох юм. Георгиевын тууз нь  цэргийн эр зоригийг харуулсан гайхалтай билэг тэмдэг. Эд бүгд нь агуу их үнэ цэнээр олдсон ялалтын баатар Эх орны Дайны ахмад дайчдад баярлалаа гэж боломж олгож байгаа юм. Георгиевын тууз ажиллагаа нь 2005 онд анх эхэлсэн юм. Тэр үед  Ялалтын баярын ойн босгон дээр москвагийн оюутнууд олон нийтийн анхаарлыг татах зорилгоор үүнийг сэджээ. Оюутан залуус гудамж талбай, олон нийтийн газруудаар сайтны хаягаа бичсэн улбар шар-хар өнгийн зураастай туузыг хүмүүст тарааж байсан юм. Хүмүүс тэр хаягаар орж Эх орны дайны тухай архивын материалтай танилцах боломжтой байв.   Орос улсад хот, суурингуудын гудамж талбайгаар  Георгиевын туузыг тарааж байхад, хилийн чандад  энэ тууз нь олдохгуй, хүндрэлтэй байв. Оросын  гадаад улстай хамтын ажиллагааны байгууллага “Россотрудничество”, ЭСЯ-ууд, бусад олон нийтийн байгууллагууд болон “Оросын дуу хоолой” радио дэлхийн улс орнуудад энэхүү туузыг илгээдэг юм. Жишээ нь: “Оросын дуу хоолой” АНУ, Их Британи, Итали, Испани, Болгар, Чех, Латви, Казахстан  бараг бүх орны  сонсогчиддоо  Георгиевын туузыг илгээсэн юм. Дашрамд хэлэхэд, манай эх орон нэгтнүүд өөрсдийн байгаа орныхоо Оросын соёлын төвд очиж нэг-хоёр ширхэг тууз авах боломжтой юм. Энэхүү ажиллгааны зохион байгуулагч “Оюутны нийгэмлэгийн” тэргүүн Василий Овчинников үүнд итгэлтэй байна. «Ахмад дайчид болон дайны хүнд хэцүүг биеэр үзсэн хүмүүс дэлхийн өнцөг булан бүрд амьдарч байгаа.  Бидэнд бүр Австралиас хүртэл захиа ирсэн гээч. Тэд захидалдаа  гэр бүлийнхээ тухай, амьдрал ахуйнхаа болон энэхүү ажиллагааг дэмжиж талархаж байдаг тухайгаа бичиж ирүүлсэн юм. Ийм захидлуудад бид дандаа хариу бичиж явуулдаг. Мөн Георгиевын туузаа илгээдэг. Тэд туузыг өөрсдөө аваад зогсохгүй бас цааш нь дамжуулахад тусладаг юм шүү.  Энд төрийн ямарч оролцоо үгүй. Энэхүү ажиллагаа нь энэ дайны тухай санаж явдаг хүмүүст зориулсан бөгөөд, тэд нь дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа» гэж Василий Овчинников хэллээ. Гадаадад амьдарч байгаа оросын иргэдийн хувьд Георгиевын тууз нь түүхэн эх орны дүр төрх болж байхад, хаа нэгэнтээ эсэргүүцлийн тэмдэг болж байна. Жишээ нь: Эстони, Латви болон Молдав улс байна. Эдгээр орнуудын эрх баригчид сүүлийн жилүүдэд Зөвлөлтийн армийн гүйцэтгэсэн үүрэг ролийг бууруулах оролдлого хийх болсон.Ямарч тохиолдолд  уг санаачлага нь гадаадад гэгээрүүлэх шинж чанартай байдаг юм, яагаад гэвэл залуу хүмүүс энэ дайны тухай бага мэдлэгтэй байдаг учраас тэр гэж “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа Василий Овчинников ярьлаа. «АНУ-ын “Заря” орос хэлээр ярьдаг хүмүүсийн  “Заря” холбоон дээр Орос улсад ийм арга хэмжээ явагддаг тухай мэдээд , өөрсдөө нэхээсгүй, салфетка мяагийн материал дээр  улбар шар, хар зураас зурж Ялалтын баярт бэлдэж байжээ. Туузаар цэцэг зангидаж, хувцсан дээрээ энгэрийн зүү, бусад зүйлээр тогтооно.  Манай оюутнууд жинхэн ууган америкчууд , тэгээд тэд энэ тууз ямар учиртай юм бэ гэж асуудаг байсан. Тэдэнд Эх орны дайн болж, бид ялсан, энэ тууз нь жирийн орос цэргийг дурсан санах бэлэг тэмдэг гэж тайлбарлаж байв. Тэгтэл маш их хүмүүс үүнийг сонирхож байсан. АНУ-ын залуучууд энэ Дайныг, фашизмыг ялахад Америк чухал үүрэг гүйцэтгэсэн гэж итгэлтэй байдаг юм» гэж Василий Овчинников хэллээ. Зохион байгуулагчид ярихдаа “Георгиевын тууз” олон нийтийн сайн дурын ажиллагаа нь Ялалтын баярын босгон дээр өөрийн амь биеийг эс хайрлан, өнөөгийн амьдралын сайн сайхны төлөө, энх тайвны төлөө бидний ирээдүйн төлөө тэмцэж ирсэн тэдгээр эгэл мөртлөө агуу хүмүүсийг үеийн үед санан дурсахын төлөө бид үүнийг зохион явуулдаг юм гэв.