Лхагва гаригт  НҮБ-ын АЗ нь 15 гишүүн орнуудынхаа дунд Сирийн эрх баригчдын  босогчдын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хүчирхийллийг буруушаах  асуудлаар тохиролцож чадсангүй. Их Британи, Франц, Герман болон Португал улс орнууд  нь НҮБ-ыг Дамаскийн энгийн ардуудын эсрэг тэнцвэргүй хүч хэрэглэсэн асуудлыг хэлэцэхээр санал оруулсан ажээ. Тэд уг баримтыг хараат бус шүүхээр шийдвэрлүүлэхийг шаардсан юм. Үүний хариуд НҮБ дахь Сирийн төлөөлөгч Башар Жаафари мэдэгдэхдээ Дамаск нь өөрөө бие даан шүүх ажиллагаа хийх чадвартай гээд тус улсад нуух хаах юм үгүй гэв.Ингэхдээ тэр сирийн арми нь энгийн ардуудын эсрэг цэргийн ажиллагаа  явуулаагүй , харин террорист хэт даврагсдын бүлэглэлүүдтэй тэмцэж байгаа гэв. Орос улс, Хятад болон Ливан – НҮБ-ын цорын ганц Арабын орон, эд бүгд төслийн эсрэг санал өгсөн. Ингэхдээ НҮБ дахь  Оросын байнгын төлөөлөгч Александр Панкин Сирийн  хүчирхийлэл  нь нэг талын шинжтэй бус тул үүгээр турхираад байхгүй байхыг тэрээр уриалжээ. Тэр ЗГ-ын цэргүүдийг  босогчид буудсан  тухай болон цэргийн объектууд болон харуул хамгаалалт руу зэр зэвсэгтэй хүмүүс  дайрсан,  үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн ажилтныг хядан, цогцсыг нь доромжилсон явдлуудыг   баримт сэлттэйгээр ярив. Орос улсын дипломат  Сири улсын нөхцөл байдал  нь олон улсын хамтын нийгэмлэгт аюул занал төрүүлж байна гэж үзэхгүй байна гэж мэдэгдэл хийв. Барууны орнуудын санаачилсан энэхүү төсөл нь тус улсад  гаднаас оролцоо шаардлагатай мэт байгааг уриалжээ. Бүх юм ойлгомжтой, тодорхой байгаа учраас л Орос улс үүнийг дэмжихгүй байгаа юм . Сирид зарим нэгэн хүн байдал илүү хурцадна гэж бүр нээлттэй найдаж байгаа аж. Тэгээд тэнд  олон улсын хамтын нийгэмлэг оролцож тусламж үзүүлэхийн тэрхэн үед аль нэгэн талын байр суурийг эзлэх юм.  Ливийн жишээ  бол үүний тодорхой баталгаа юм.  Тэгээд энэ нь хүчирхийлэлийн нэг илрэл буюу иргэний дайн гарахад хүргэнэ. Энэ тухай АНУ, Канад судлалын хүрээлэнгийн захирал Павел Золотарев ингэж ийм бодолтой байна. «Сирийн дотоод асуудлыг шйидвэрлэхэд гаднаас оролцоно гэдэг бол маш их аюултай асуудал. Ямарч улс оронд тэр дотоод асуудал байдаг, эмх замбараагүй байдлыг үүсгэх сөрөг хүчнийхэн байдаг, үүнд  тогтворгүй байдалд сонирхолтой  гадны   улс оронууд ч байдаг . Эсвэл засгийн эрхэнд  улс төрийн ашигтай хүмүүс ирэхэд  ч  юм уу, сөрөг хүчнийхнийг дэмжлэг үзүүлэх гэх мэт. Тэгээд ингээд л байх юм бол бид  энх тайван, тогтвортой байдлыг хэзээ ч хангаж чадахгүй. Хэрвээ бид ийм замаар явах юм бол бидний эмх замбараагүй байдал л хүлээж байгаа. Тиймээс Орос улс Сирийн асуудлыг  олон улсын хууль эрхийн хэвийн хэмжээнд болон эрүүл  ухаанаар шийдвэрлэхэд хүч чармайлтаа гаргаж байна» гэж Павел Золотарев хэллээ. НҮБ-ын дэргэдэх Францын төлөөлөгч Жерар Аро мэдэгдэлдээ АЗ-ийн тогтоол шийдвэр үгүй нь амжилтгүй гэсэн хэрэг биш юм гэв. НҮБ-ын АЗ нь  Сирийн үйл явдлуудтай холбогдуулан ямарч дуу авиагүй өнгөрч боломгүй юм. НҮБ-ын АЗ-ийн нээлттэй хуралдаан нь Сирид хүчирхийллээ нэн даруй зогсоох илгээлт явуулахаар цугларсан гэж францын дипломат тэмдэглэв. Их Британий ГХЯ-ны байр суурь бас анхаарал татсан. Тус улс дахь Сирийн Элчин сайд эх орон руугаа дуудагдан, ЗГ-ын эсрэг үг хэлсэндээ  албанаасаа мултарсан. Гэхдээ сонирхолтой нь түүнд тэр даруйд нь хан хүү Уильям, түүний сүйт бүсгүй Кэтрин Мидлтон нарын хуримын урилгыг гардуулсан. Харин хэдэн хоногийн дараа урилгыг буцаасан байсан. Пүрэв гаригт  НҮБ-ын АЗ Ливийн байдлыг хэлэлцэнэ. Тогтоолын ямарч төсөлгүйгээр шүү дээ. Талуудыг хүчирхийлэл, цус асгаруулалт, цэргийн ажиллагаа  зогсоон нэн даруй хэлэлцээрийн ширээний ард сууж, Ливийн ирээдүйн талаар тийм шинэ тогтоолыг л дэмжинэ гэж  Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров үүний өмнө мэдэгдэл хийв. Хэрвээ Тогтоол нь байдлыг улам хурцатгаж иргэний дайнд хүргэхэд хүргэх болон тус улсын хэрэгт хөндлөнгөөс оролцох бол үүнийг бид дэмжихгүй гэж орос улсын сайд цохон тэмдэглэв.