Палестины эвлэршгүй  ФАТХ, ХАМАС хоёр хөдөлгөөн нь дайсагнахаа больж, нэгдсэн түр засгийн газар  байгуулахаар тохиролцов. ЗГ-ын зорилго нь Палестины үндэсний засаг захиргааны шинэ тэргүүнийг сонгох сонгуулийн  бэлтгэх ажлыг зохион явуулахад орших ажээ. Палестины нутаг дэвсгэр дээр бүх нийтийн сонгуулийг шинэ засгийн газар бүрэлдэн тогтсоноос  нэг жилийн дотор  явуулах ёстой юм. Энэхүү хугацааг одоогийн Палестины үндсэний захиргааны тэргүүн,  ФАТХ-ын удирдагч Махмуд Аббас ХАМАС-тай  хэлэлцээ хийхдээ ярилцан тохиролцжээ.