Японы эрчим хүчний ТЕРСО компани “Фукусима-1” АЦС дээр гарсан ослын тогооны цацраг идэвхит усыг дахин боловсруулахад зориулан үйлдвэр барих бодолтой байна. Уг ажлыг ирэх 6-р сард эхлэхийг зорьж байна. Төслийн дагуу усыг тостой шүүлтүүрээр гарган, цацраг идэвхит бодисийг цеолитой хольж саарамагжуулах аж. Түүний дараа тогоог хөргөхөд дахин ашиглах юм. “Фукусима-1” АЦС-ын осол нь 3-р сард тус улсад болсон  хүчтэй газар хөдлөлт, цунамийн дараа гарсан юм. Үүний дүнд станц хортой  цацраг идэвхит бодис хаяж эхэлсэн юм.