БНХАУ-ын хүн амын тоо нь  1,34 тэрбум болж өсжээ. Ийм дүн 2010 онд  Хятад улсад  явуулсан хүн амын тооллогын дүнгээр гарчээ. Хятадын хүн амын энэхүү тоо баримт нь  өнгөрсөн 2000 оны дүнтэй харьцуулахад мэдэгдэхүйц өссөн бөгөөд шинжээчдийн таамаглаж байсан 1,4 тэрбумд хүрсэнгүй. Хот суурин газруудад амьдардаг хүмүүсийн тоо нилээд өссөн байна. Одоо   хотын оршин суугчид нь тус улсын хүн амын бараг тал хувийг эзлэх болоод байна. Эрдэмтэд тус улсын хүн амыг хөгширч байгааг тэмдэглэж байна. 60 наснаас дээш хүмүүсийн өсөлт 10%-13 % болжээ. Харин төрөлт буурсан ажээ.