Йеменд засгийн газрын эсрэг босогчдын жагсаалыг тараах үеээр арван хүн амь насаа алджээ. Зуу гаруй хүн шархадсан байна. Энэ тухай сэтгүүлчдэд Сана хотын эмнэлгийн ажилтнууд мэдээлсэн аж. Эмч нарын үзэж буйгаар ийм явдал нь йемений хүчний байгууллагынхан жагсагчид руу дайрсны улмаас гарчээ. Эмнэлгийн ажилтнууд шархадсан хүмүүсэд шаардлагатай эм  тариа  хүрэлцэхгүй байгааг мэдэгдэн, олон улсын хамтын нийгэмлэгт хүрэлцээ муутай байгаа эм, тариаг нийлүүлэж, шархадсан хүзмүүст туслахыг уриалав. Энэ оны 1-р сараас ерөнхийлөгч Али Абдулла Салехыг огцрохыг  шаардан  жагсаал хийсээр байгаа юм. Албан бус мэдээгээр тус улсад одоо болтол хэдэн зуун хүн амь насаа алдаад байгаа ажээ.