Орос улсад “Георгиевын тууз”ард олны дуртай, олон нийтийн  ажиллаагаа эхэллээ. Эх орны Дайны аугаа их Ялалтын баярын бэлэг тэмдэг энэхүү ажиллагаа нь Орос улсын бүх хот, суурингийн гудамж, талбайнуудлад явагдаж байна. Тус улсын бүс нутагууд руу нийт хэдэн авран  сая Георгиевын туузыг хүргүүлээд байна. Энэхүү  ажиллагааг бусад улс орнуудад мөн өргөн дэлгэр  тэмдэглэн өнгөрүүлдэг юм. 5-р сарын 9-нд Олон улсын сансрын станцын багийн гишүүд Георгиевын туузтай байх  юм. Москвагийн Аврагч Христосийн сүмийн дэргэд туузыг элсээр барина. Түүний урт нь 66 метр бөгөөд Ялалтын баярын өдрөөс хойшхи жилийн тоогоор байх юм.Георгиевын тууз нь улбар шар,  хар өнгийг хослуулсан байдаг. Орос улсад энэ тууз нь Гэгээн Георгийн цэргийн одонтой хамт бий болсон аж. Энэхүү тууз нь зөвлөлтийн  шагналын системд багахан өөрчлөгдөж онцгой гавъяа байгуулсаны төлөө олгодог  “Торгон цэргийн тууз” нэрээр орсон юм.  Туузны улбар шар, хар өнгүүд нь “ утаа , галыг дүрсэлсэн бөгөөд эр цэргийн эх орныхоо төлөө байгуулсан гавъяаг бэлэгддэг билээ.