Хятад улс Хойд , Өмнөд Солонгосыг яаралтай яриа, хэлэлцээгээ сэргээхийг уриалав. Үүнтэй холбогдуулан Солонгосын хойгийн асуудлаар Хятадын ЗГ ын хамтран тэргүүлэгч  У Давэй мэдэгдэл хийв. “Хятадын тал” нь Өмнөд Солоногос болон БНАСАУ яриа хэлэлцээрийг шуурхай сэргээн эерэг үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна гэв. Мэдээлэлд дурьдахдаа: “Хятадын болон өмнөдсолонгосын талууд нь АНУ, БНАСАУ хоёрын хооронд хэлхээ холбоотой гэдгийг” нотолсон гэжээ.Хойд Солонгос нь АНУ аас аюулгүй байдлын  баталгаа авахын тулд яриа,хэлэлцээгээ сэргээж  байгаа аж. Хэрэв АНУ нь Пхеньянд аюулгүй байдлын баталгаа олгох юм бол Хойд Солонгос нь цөмийн зэвсэгийн талаар яриа хэлэцээрийг  сэргээхэд бэлэн  байна. Энэ тухай АНУ ын ерөнхийлөгч асан Жимми Картер БНАСАУ –д хийсэн айлчлал дүгнэж хэлсэн юм. Америкийн  ерөнхийлөгч асан өөрийн Интернет блогд бичихдээ , Пхеньян нь зэвсэгээ хорогдуулж, үүний дүнд  олон улсын тусламж авахыг дахин хүсч байна”  гэж тэмдэглэсэн  байна. “Бид байнга Хойд Солонгос нь АНУ тай харилцаагаа сайжруулахыг хүсч байна гэж  АНУ, Өмнөд Солонгостой ямарч урьдчилсан  нөхцөлгүйгээр ямаря асуудлаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэж сонсодог”-гэж Картер цохон тэмдэглэжээ. Яриа, хэлэлцээг сэргээхэд цорын ганц саад тотгор болж байгаа зүйл бол аюулгүй байдлыг хангах баталгаа бөгөөд, түүнгүйгээр Пхеньян нь цөмийн хөтөлбөрийн тухай яриа, хэлэлцээрт оролцохгуй ажээ.